Найрсаг хамт олон

Мэргэшсэн туршлагатай гар сэтгэл нийлсэн хамт олон үйлчлүүлэгчиддээ 10 гаруй төрлийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна.

Халуун Рашаан Эмчилгээ

Хүрэмтийн халуун рашаан нь үе мөчний архаг эмгэгүүд, бөөр давсагны үрэвсэл, харшлын гаралтай арьсны тууралтууд, мэдрэлийн архаг ядаргааг тайлна. Хүйтэн рашааныг элэг, цөс, ходоодонд ууж хэрэглэнэ.

Шавар Эмчилгээ

Яс, булчин холбоос эд, үений гэмтлийн болон архаг үрэвсэлт өвчнүүд, төв болон захын мэдрэлийн системийн гэмтлийн болон архаг үрэвсэлт өвчнүүд, эмэгтэйчүүдийн өвчнүүд, сорвижилт, наалдаст процессууд арьсны зарим архаг өвчин, тэжээл дутмагшлийн шарх, бөөр, шээс бэлгэсийн эрхтний архаг үрэвсэл өвчнүүдийн үед хэрэглэнэ.

Уламжлалт Эмчилгээ

Судасаар оношлох ,Зүү тавих , Хануур, Самнуур , Тангийн Эмчилгээ

Сэргээн Засах эмчилгээ

Бариа заслын эмчилгээ (Толгой, Хэсгийн, Хөлийн, Бүтэн биеийн бариа, Алжаал тайлах массаж) , Цахилгаан эмчилгээ болон Бумба тавих.

Эмийн эмчилгээ

Эмчийн үзлэгийн дагуу шаардлагатай эм тариа хийнэ

Цагаан идээний эмчилгээ

Гүүний саам уух, шар сүүгээр цөс угаах, ямааны сүү уух эмчилгээ.

Зөв хоололт

Эмчилгээний эрүүл зөв зохистой хоол хүнсээр үйлчилнэ.

Хөнгөлөлт Үйлчилгээ

1. Ахмад настанууд нийгмийн халамжийн хөнгөлөлт
2. Гэр бүлийн хөнгөлөлт

Мэдээлэл авах

Эмчилгээ, үйлчилгээ зургийн цомог