Хүрэмтийн рашаан байгалийн хишиг

Хүрэмтийн халуун рашааныг манай он тооллоос өмнөх Хүннү улсын үеийн III зуунаас ардын эмчилгээнд хэрэглэн иржээ. 1925-1928 онуудад АНУ-ын эрдэмтэд ирж удаа тус рашаан усыг шинжилсэн байна. 1929-1930 онд ЗХУ-ын рашаан судлалын мэргэжилтнүүд шинжилгээ судалгаа хийжээ.

1921-1940 онд О.Намнандарж, Цэрэн тэргүүтэй экспедиц ирж шинжилгээ хийж, өнгөн хөрсөн дээрээ 58-60 хэмийн халуунтай, гүндээ градус нь улам нэмэгддэг, өнгөгүй тунгалаг гидрокорбанат сульфат натри зэрэг найрлагатай бөгөөд азот, хүхэрт устөрөгчийн хийтэй, хүхэрлэг үнэр, амттай халуун рашаан болохыг тогтоожээ. Монголчууд Хүрэмтийн рашааныг эрт дээр үеэс элдэв хууч өвчин эмгэгийг эмчлэн эрүүлжүүлэхэд хэрэглэж ирсэн түүхтэй. Мөн ходоодны хүйтэн рашаан, мэдрэл, үе мөч, арьс, бөөр, нүд, эмэгтэйчүүдийн эмгэгүүдийг анагаадаг 10 гаруй төрлийн рашаанууд зэрэгцэн оршдог онцлогтой.

Хүрэмтийн халуун рашаанд орох болон уух зориулалтаар хэрэглэдэг. Арвайхээрийн төвөөс баруун хойш 18 км зайтай орших “Өгөөмөр рашаан сувилал”-д амрагсадын тоо жилээс жилд нэмэгдсээр байна.