Өгөөмөр сувилалын хөгжлийн түүх

Эрхэм зорилго

Эрүүл таатай орчинд хэрэгцээнд тулгуурласан чанартай үйлчилгээ үзүүлэх замаар иргэдийн амьдралыг сайжруулна.

Уриа

Эрүүл мэндээрээ гоёцгооё.

ӨВ-Өгөөмөр ХХК-ны “Өгөөмөр сувилал” нь 2002 онд Тарагт сумын нутагт орших Хүрэмтийн халуун рашааныг түшиглэн байгуулагдаж иргэд, ахмад настны нийгмийн хамгаалал, эрүүл мэндийг дэмжих, сэргээн засах, уламжлалт эмчилгээний болон рашаан, сувилалын тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Тус сувилал нь анх 30 хүн хүлээж авах хүчин чадалтай, эмч, сувилагч, тогооч 4 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхэлж байсан бол эдүгээ захирал, уламжлалт эмчилгээний их эмч 1, эмчлэгч эмч 2, байгууллагын статистик мэдээлэл, бүртгэл судалгаа, олон нийтийн харилцаа,нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хариуцсан мэргэжилтэн 1, сувилагч 1, бариа засалч-2, мэргэжлийн тогооч 2, бэлтгэгч 2, үйлчлэгч 3, туслах ажилтан 1, нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажиллагсдын 17 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Манай эмч, мэргэжилтнүүдийн 30% нь эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан туршлагатай төдийгүй Анагаах ухааны магистр, уламжлалт анагаах ухааны ахлах зэрэгтэй эмч, БНХАУ-д мэргэжил эзэмшсэн бариа засалчид байна. Иргэд, ахмадуудын сэтгэлд хүрсэн тусламж үйлчилгээ үзүүлж байгаагийн илрэл нь Хөдөлмөр,Нийгмийн Хамгааллын Яамны сонгон шалгаруулалтад 6 удаа сонгогдож, “Ахмадад ээлтэй байгууллага” хамт олноор 3 дахь удаагаа шалгараад байна.

Тус сувилалд аймгийнхаа 19 сум, УБ хот, бусад аймгуудаас жилдээ 2500 гаруй хүн зорин ирж үйлчлүүлдэг бөгөөд шавар, халуун рашаан, бүх төрлийн бариа заслыг эмчилгээг үр дүнтэй хийж байна. Дээрх эмчилгээний зэрэгцээ эрүүл зохистой хоолоор үйлчилж “Хоол-Хөдөлгөөн-Эрүүл амьдралын үндэс гэсэн сургалт сурталчилгааг ЭМГ, сумдын төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж ирлээ. Хамт олныг сургаж мэргэшүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор шимтгэл татварыг цаг хугацаанд нь төлж, жилдээ гадаад дотоодын аялалыг 2 удаа ттогтмол зохион байгуулдаг боллоо. Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх зорилгоор Ахмадын өдөр, сум багийн өдөрлөг, хүүхэд эмэгтэйчүүдийн арга хэмжээ, хавдарын өвчнөөр өвчилсөн хүмүүст туслах арга хэмжээнүүдийн ивээн тэтгэгчээр оролцож хамтран ажилллаж байна.

Өгөөмөр сувилал нь эрүүл мэндийн байгууллагуудын дунд явуулсан судалгаагаар шалгарч 2017 онд “Хөгжлийн эзэн” гэрчилгээгээр шагнагдсан юм.