Фото мэдээ

Cэтгэлд хүрсэн шинэлэг үйлчилгээг бий болгоцгооё

By 04/05/2018 No Comments

“Бүтээлч өв өгөөмөрийнхөн-2018” хоёрдугаар уралдааныг 2018 оны 3 дугаар сарын 14-24 ний хооронд “сэтгэлд хүрсэн шинэлэг үйлчилгээг бий болгоцгооё” уриан дор сувилалын хоолны нэр төрлийг нэмэгдүүлэх, чанар, орц, илчлэгийг сайжруулах, иргэдэд зөв зохистой хоолоор үйлчлэх зорилгоор амжилттай зохион байгууллаа.
Уралдаанд “амтат рашаан”, “чанар”, “дэвшил” багууд оролцож нийт 41 төрлийн нэг, хоёрдугаар хоол, 20 төрлийн ундаа, жүүс, 22 төрлийн талх нарийн боов хийж, тус бүрт нь технологийн карт боловсруулан үзэсгэлэн гаргалаа.
Багуудын бэлтгэсэн бөөрөнхий махтай шорлог, гурвалжин будаатай тахианы шөл, сарнай бууз, голубцы, үрлэн мантуутай хуурга, кfc салат, өндөгний хуймагтай шөл, өдрийн хоолны иж бүрдэл, хүмүүлтэй, овъёстой, өндөгтэй, молокотой зэрэг боорцогнууд, үзэмтэй талх, артишок, ааруулын шүүс, цагаан гаатай сүү, лимон цагаан гаатай ундаа, банантай смүт зэрэг шинэлэг, амтлаг хоол ундаанууд илүү анхаарал татаж байлаа.
Баг тус бүрийн “өгөөмөр” нэрийн хоолонд нэр дэвшүүлсэн хоол, ундаанаас эхний шалгаруулалтанд тэнцсэн 13 хоолыг нийтийн болон сувилалын хоолны цэсэнд оруулан хийж, хамгийн их талархал хүлээсэн хоолыг “өгөөмөр” нэрийн хоолоор өргөмжлөн гэрчилгээ олгох юм.
Тогооч г.түмэнжаргал ахлагчтай “амтат рашаан” баг тэргүүн байр эзлэж, шилдэг багийн шилжин явах цом, 100000 төгрөг, идэвх зүтгэл, санаачлагатай сайн оролцсон бүх ажилчидыг цалингийн 5%-иар урамшууллаа.
Уралдааны ерөнхий шүүгчээр мсүт-ийн нийтийн хоолны багш, му-ын зөвлөх багш д.нямсүрэн ажилласан нь уралдааныг мэргэжлийн талаас үнэлэх, дүгнэх, цаашид анхаарах асуудлыг зөвлөсөн ихээхэн үр өгөөжтэй ажил боллоо.

Leave a Reply